Танзани улсын цагдаа нар тус улсын сөрөг хүчний удирдагч Абдул Нондог хулгайлсан гэх хэргийг шалгаж байна.
Сөрөг хүчний "ACT Wazalendo" намын мэдээлснээр Нондог үл мэдэгдэх этгээдүүд Дар-эс-Салам хотын автобусны буудлаас хулгайлсан аж. Ням гаргийн үүрээр автобусны буудлаас нэг эрэгтэйг цагаан өнгийн дөрвөн тээврийн хэрэгслээр зорчиж явсан хоёр хүн авч явсан болохыг цагдаа нар баталжээ.
Хохирогчийн хэн болох нь албан ёсоор батлагдаагүй байгаа ч Абдул Нондог гэж таамаглаж болохуйц эд зүйлс бүхий цүнх хэргийн газраас олдсон аж.
Өнгөрсөн есдүгээр сард тус улсын сөрөг хүчний гол намын ахлах лидерийг хулгайлж, хөнөөсөн хэрэг гарч байлаа. Тодруулбал, Чадемагийн Али Мохамед Кибао гэх хүнийг зодож, дараа нь хүчил цацаж аймшигтайгаар хөнөөсөн байна. Тус улсын Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассан энэ үйл явдлыг буруушааж, хүн амины хэргийг мөрдөн шалгахыг уриалав.
Хулгайлагдсан гэх Абдул Нондо сонгуулийн компанит ажилд оролцож байжээ. Намынх нь зүгээс санаа зовж буйгаа илэрхийлж, яаралтай арга хэмжээ авахыг уриаллаа. Хулгайлагдсн шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.
Л.Баяр