Малайз болон хөрш зэргэлдээ Тайландад аадар борооны улмаас их хэмжээний үер бууж, 12 хүн амиа алдсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Малайзын хойд хэсэгт 122 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвэсэн бол Тайландын өмнөд хэсэгт 13 мянга орчим хүн дүрвээд байна.
Хүчтэй аадар бороо, шуурганы сэрэмжлүүлэг хүчинтэй хэвээр байгаа тул дээрх тоо өсөх магадлалтай байгаа юм. Онцгой байдлын алба хаагчид гацсан иргэдэд туслаж, хоргодох байраар хангаж байна. Долоо хоногийн эхээр эхэлсэн үерийн улмаас машин, байшин усанд живж, хүмүүс бэлхүүсээр татсан усанд тух алдаж байгаа сурагтай.
Үерийн улмаас Тайландын өмнөд хэсгийг 534 мянган өрх гашигт өртсөн гэж албаныхан мэдэгдээд, үерийн ус эмнэлгийн байгууламжуудыг сүйтгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хоёр эмнэлгийг хаахад хүрсэн байна. Тус улсын засгийн газаргамшигт өртсөн зургаан муж бүрт 50 сая бат буюу 1.7 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа аж.
Малайз улсад үер голдуу Тайландтай хиллэдэг зүүн хойд Келантан мужид хүчийг авав. 2021 онд Малайз улсад сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй үерийн гамшиг тохиолдож, дор хаяж 14 хүн амиа алдсан юм. 2011 онд Тайланд даяар үер болж, 500 гаруй хүн амиа алдаж, олон сая байшин барилга эвдэрч сүйдсэн билээ.
Л.Баяр