Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээний Бүх оддын тоглолт өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн холимог оддын тоглолтод Улсын аварга О.Хангай ахлагчтай DC баг, М.Баярбат ахлагчтай "MARVEL" баг өрсөлдөж, DC багийн ялалтаар өндөрлөсөн юм. Энэ талаар Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Сүүлийн 6 жил бэртэл гэмтлээс сэргийлээд огт волейбол тоглоогүй. Энэ жил ОХИНЫХОО хүсэлтээр бүх оддын тоглолтод хамт оролцож дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ. Хамтдаа дурсамж бүтээсэн DC багийнхандаа баярлалаа. Хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, үзэгчдийг өндөлзүүлсэн тоглолт үзүүлсэн MARVEL багийнхандаа баярлалаа" гэжээ.