Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал Төрийн ордонд болж байна. Энэ үеэр тус холбооны Ерөнхийлөгчийн сонгох юм. Тухайн сонгуульд Тод манлай уяач П.Энхмөнх, Тод манлай уяач Д.Дагвадорж, Манлай уяач Б.Нямжав нар өрсөлдөнө. П.Энхмөнх болон Д.Дагвадорж нар нь барилгын инженер мэргэжилтэй тухай намтартаа дурдсан байна. Харин Б.Нямжав эдийн засагч мэргэжилтэй аж.