Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт тууштай байдал хамгийн чухал. Эхний оролдлогоор бүх зүйл бүтэхгүй учир хүссэндээ хүрье гэвэл үргэлжлүүлэн хичээгээрэй. Мөн нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай байхыг хичээ. Зарим нэг бэрхшээл үүсэх ч амралтын өдөр гэхэд бүх зүйл цэгцэрнэ. Хуучин найз тань тусламж хүсч магадгүй. Энэ үед цааргалалгүй найздаа туслаарай. Хайр дурлалын харилцаа баяр баясгалангаар дүүрэн харагдаж байна. Онцгой, мартагдашгүй мөчүүд таныг хүлээж байна. Хайртай хүн тань танд гэнэтийн бэлэг барьж магадгүй. Санхүүгийн байдал долоо хоногийн эхээр савлах ч аяндаа тогтворжино. Сэтгэл санаагаа өргөхийн тулд амттай зүйл идэж, дуртай зүйлээ хийгээрэй.
Үхэр
Шинэ газартай танилцах, сонирхолтой зүйл сурахад тохиромжтой долоо хоног. Таны эерэг эрчим хүмүүсийг татах болно. Үс зүсээ засуулах гэх мэтээр өөртөө анхаарал хандуулаарай. Ажил мэргэжлийн хувьд таны хичээл зүтгэлийг хамтран ажиллагсад тань үнэлнэ. Үүнийг дагалдаад нэмэлт үүрэг хариуцлага хүлээх шаардлагатай болно. Бэрхшээлийг тайван бөгөөд мэргэн ухаанаар даван туулж чадна. Ганц бие хүмүүст онцгой нэгэнтэй танилцах боломж гарна. Энэ боломжийг алдахгүйн тулд гадуур гарч, нийгэмшээрэй. Хостой хүмүүсийн амьдралд ч хайр дурлалын харилцаа голлох байр суурь эзлэх долоо хоног. Шаргуу хөдөлмөрлөж чадвал санхүүгийн байдлаа сайжруулах боломжтой. Аливааг хэт шүүмжлэлгүй өөрт байгаадаа сэтгэл хангалуун байгаарай.
Ихэр
Хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм долоо хоног. Амьдралд тань баяр баясал авчрах янз бүрийн үйл ажиллагаанд оролцоно. Таны эрч хүч, урам зориг дээд цэгтээ хүрнэ. Гэхдээ энэ байдлыг тань зарим хүн ойлгохгүй байж ч магадгүй. Тусламж хэрэгтэй хүнд эелдэг загнаж, өгөөмөр хандаарай. Ажлаа аз жаргалтайгаар хийж, баяр баясгалан мэдэрнэ. Мөн ажилтай холбоотойгоор аялалд гарч магадгүй. Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлэх хамгийн тохиромжтой үе бол энэ долоо хоног. Хойшлуулбал сайхан боломжоо алдаж магадгүй. Залиланд өртөх магадлалтай тул энэ долоо хоногт үл хөдлөх хөрөнгийн томоохон алхам хийхээс зайлсхий. Эрүүл мэндийн байдал дунд зэрэг. Хэт их эрч хүч шаардах янз бүрийн үйл ажиллагаанаас зайлсхий. Үүний оронд йог, бясалгал зэргээр хичээллэ.
Мэлхий
Аз жаргалын талаар эргэцүүлэн бодож, өөрийгөө олох долоо хоног. Дотогшоо байж, өөрийгөө ажиглах нь хувь хүний өсөлт дэвшил, ур чадварын сайжруулалтад чухал алхам болно. Эерэг эрчим таныг хүрээлж байна. Мөн ахмад настнуудаас зөвлөгөө авахад буруудахгүй. Зорилгодоо анхаарлаа төвлөрүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарлаарай. Гэхдээ тувт ажил бодож, хэт стресстэх хэрэггүй. Сэтгэлийн амар амгалангаа хадгалахыг хичээ. Хайртай хүнтэйгээ үл ойлголцож магадгүй. Тиймээс тодорхой бөгөөд нээлттэй харилцааг эрхэмлээрэй. Ганц бие хүмүүс ч бас нээлттэй байж чадвал шинэ харилцаа үүсгэж магадгүй. Санхүүгийн байдлаа сайжруулья гэвэл буруу зуршлаа хянах цаг тань болжээ. Мөнгө тань хаашаа урсаад байгааг эргэцүүлэн бод.
Арслан
Үйл явдал ихтэй долоо хоног учир бэлтгэлтэй байгаарай. Хүсэн хүлээж байсан адал явдал тань таныг хүлээж байна. Ажил мэргэжилтэй холбоотойгоор шинэ хүнтэй танилцаж магадгүй. Хожим нь тэр хүнтэйгээ сайн найз болно. Өрсөлдөгчид тань саад тотгор учруулахыг оролдож магадгүй тул сонор сэрэмжтэй байгаарай. Од эрхэсийн хүчтэй дэмжлэгээр таны төлөвлөгөө саадгүй хэрэгжинэ. Хэрвээ та шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт хэрэгжүүлэхэд тохиромжтой. Хайр дурлалын харилцаа тааламжтай, эв найртай байна. Та жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ. Хайртай хүнээ романтик болзоогоор гайхашруулж, хамтдаа сайхан дурсамжийг бүтээгээрэй. Орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжууд танд гарч ирнэ.
Охин
Жинхэнэ таны долоо хоног. Та хаа ч явсан эрч хүч, эерэг сэтгэлгээгээрээ гайхагдаж, бусдын анхаарлыг татна. Амжилт тань од мичид адил гялалзана. Мөн гэр бүлийнхэн тань танд асар их хайр, дэмжлэгийг өгөх болно. Олон нийтийн арга хэмжээ, гэр бүлийн цугларалт таныг завгүй байлгана. Гэхдээ завгүй хуваарь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх вий, анхаараарай. Аз жаргалтай өдрүүдийн дунд зарим нэг сорилт тулгарч магадгүй. Анхааралтай байж чадвал амжилттай даван туулж чадна. Долоо хоногийг ямартай ч ялсан мэдрэмжтэй дуусгах болно. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөж, талархлаа илэрхийлээрэй. Санхүүгийн байдлаа сайжруулах шинэ боломж гарч ирнэ. Зардлаа ухаалгаар төлөвлөх хэрэгтэй.
Жинлүүр
Бүтээлч долоо хоног. Та шинэ хоббитой болохын зэрэгцээ далд авьяас чадвараа нээх болно. Энэ нь таны хувьд олон салбарт манлайлж чадах төгс төгөлдөр нэгэн гэдгээ мэдрэх боломж юм. Таны эерэг хандлага бусдад халдварлах чадвартай байна. Зарим нэг асуудлын шалтгааныг өөрөөсөө хайх хэрэгтэй. Бүх зүйл шалтгаантай байдаг. Гэр бүлийн хүнтэйгээ ирээдүйн талаар нухацтай ярилцана. Танд эргэлздэг хүмүүст өөрийгөө батлан харуулах боломж гарч ирнэ. Мөн гадаадын компани ч юм уу томоохон газраас ажлын санал ирж магадгүй. Шинэ төслүүдэд амжилт гаргаж, авьяас чадвараа гайхуулахад бэлтгээрэй. Хайр дурлалын харилцаанд зарим нэг сорилт тулгарна. Сөрөг бодол төрөх үед хамт байсан аз жаргалтай дурсамжууддаа анхаарал хандуулаарай.
Хилэнц
Энэ долоо хоногт таны хичээл зүтгэл гялалзах боловч үр дүн нь шууд харагдахгүй. Бүтэлгүйтэлд урам хугарах хэрэггүй. Аливаа нөхцөл байдал бүр амьдралын хичээл болно. Хэнд итгэж болох, хэнд итгэж болохгүйг эргэцүүлэн бод. Хувийн нууцаа өөртөө хадгал. Сэтгэлийн амар амгалангаа хадгалья гэвэл ойр дотны найзууддаа ч нууцаа хуваалцах хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс танд итгэж, найдвартай байдлыг тань үнэлнэ. Таны орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх бизнесийн шинэ боломж гарч ирж магадгүй. Боломжийг ашиглахад бэлэн байгаарай. Хайр дурлалын харилцаанд санал зөрөлдөөн, үл ойлголцол үүсч болзошгүй. Эв найрамдлаа хадгалахын тулд үг хэлээ анхаараарай. Удаан хүлээгдэж байсан санхүүгийн асуудал шийдэгдэнэ.
Нум
Өөрийгөө илэрхийлэхийг хүссэн ч зөв үгээ олохгүй жаахан зүдэрч магадгүй. Ажил болон гэр бүл дотроо санаанд оромгүй хэрүүл маргаанд татагдан орж болзошгүй тул зөрчилдөөнөөс зайлсхийхийг зөвлөж байна. Тайван, тэвчээртэй байгаарай. Хэрвээ та зөв үгээр өөрийгөө илэрхийлж чадвал болоод явчих нь тэр. Удирдах албан тушаалтантайгаа харилцах харилцаа тань эерэг байх болно. Үүний ач тусаар албан тушаал ахих боломжтой. Таны шаргуу хөдөлмөрийг бусад хүн үнэлнэ. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Хайртай хүнийхээ романтик талыг олж харна. Ганц бие хүмүүс хэн нэгний араас хөөцөлдөж байсан бол энэ долоо хоногт эерэг хариу хүлээж авна. Санхүүг тань шавхаж болзошгүй үйл ажиллагаа таныг хүлээж байна.
Матар
Энэ долоо хоногт та өөртөө итгэлтэй, сэтгэл санааны хувьд тэнцвэртэй байх болно. Зорилгодоо анхаарал хандуулснаар амжилтад хүрч чадна. Хуучин найзуудтайгаа уулзаж дурсамжаа сэргээнэ. Хол амьдардаг дотны найзтайгаа уулзаж магадгүй. Эргэн тойронд тань олон зүйл өөрчлөгдөх ч гэлээ эдгээр нь ихэнхдээ танд ашигтай өөрчлөлт байх болно. Ажил дээрээ маш их үүрэг хариуцлага хүлээж, үүнээсээ болоод стресстэж магадгүй. Гэлээ ч эцсийн дүндээ таны хувьд ахиц дэвшилтэй долоо хоног байх болно. Олигтой үр дүнд хүргэхгүй сунжирсан яриа хэлэлцээнээс зайлсхий. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ нандин мөчүүдийг өнгөрөөнө. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцаж, нийгмийн хүрээллээ тэлнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна.
Хумх
Зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөгөө алхам алхмаар биелүүлж эхлэх цаг болжээ. Гэр бүлийн ач холбогдлыг ухамсарлаж, тэдний аз жаргалын төлөө илүү их цаг хугацаа зарцуулаарай. Өшөө хорслоосоо салж, дарамттай, хортой орчноос өөрийгөө чөлөөл. Ажил мэргэжлийн хувьд шинэ эхлэлийг мэдрэх болно. Шинэ сорилт, сэтгэл хөдөлгөм зүйлстэй учирна. Эндээс та маш их зүйл сурна. Хичээл зүтгэлийг тань бусад хүн үнэлнэ. Хайр дурлалын хувьд танд санаа тавьдаг хэн нэгэн үнэхээр байгаа бол мэдрэмжээ илэрхийлэхэд тохиромжтой цаг нь иржээ. Харин та хостой бол тулгарсан саад бэрхшээлийг хамтдаа туулахад бэлэн байгаарай. Санхүүгийн байдал сайн байна. Орлогын урсгал тань нээгдсэн байна.
Загас
Ажил ихтэй долоо хоног. Үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, завгүй байх долоо хоног. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах нь хамгийн чухал гэдгийг санаарай. Дотны хүмүүстэйгээ өнгөрөөх цагаа өөр аар саар зүйлээр солих хэрэггүй. Хувцасны шүүгээгээ цэгцлэх, гадаад төрхөндөө анхаарал хандуулах зэргээр амьдралын шинэ хэв маягийг нэвтрүүлээрэй. Ажил хэрэг тань бүтэлгүйтвэл бүү сэтгэлээр уна. Хэдий бүтэлгүйтсэн ч өдөр бүрийг цоо шинээр эхлүүлэх эрч хүч танд хангалттай байна. Хайр дурлалын харилцаа тань романтик байна. Сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлж, хайртай хүнээ эрхэмлэ. Санхүүгийн асуудал таныг стресстүүлнэ. Хөрөнгө оруулалтад болгоомжтой хандаж, гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.