Леброн Жэймс лхагва гарагт олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээс завсарлага авч байгаагаа зарлав. Лос Анжелес Лэйкерс багийн лидер тэрбээр Х болон Инстаграм хуудсаараа дамжуулан "Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэсэгтээ л орхиж байна" гэжээ.
Үүнээс өмнө Жеймс Кевин Дюрантийн бизнесийн менежер Рич Клейманы нийтлэлийг хуваалцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд спортын салбарыг сөрөг мэдээлэлээр цэнэглэж байгааг шүүмжилсэн. NBA-ийн бүх цаг үеийн онооны тэргүүлэгч Жэймс энэ долоо хоногийн эхээр шинэ тоглогч Далтон Кнехтийн Теннесси дэх коллежийн тоглолтыг магтсан. Энэ үйл явдалд олон нийт сөрөг хандсан юм.
Мягмар гарагт Лэйкерс Юта Жаззыг 124:118-аар хожсон тоглолтод Кнехт карьерынхаа дээд амжилт 37 оноог авч, нэг тоглолтонд есөн удаа гурван онооны шидэлт амжилттай болгосноороо лигийн шинэ тоглогчийн дээд амжилтыг эвдээд байна.
Жеймс хэзээ олон нийтийн сүлжээнд эргэн ирэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт 39 настай тэрбээр ойрын хугацаанд зодог тайлах тухайгаа ярьж, сэтгүүлчдэд “Үнэнийг хэлэхэд тийм ч удаан тоглохгүй. Хэдэн жил болсныг мэдэхгүй. Нэг жил, хоёр жил болох эсэх маань ч эргэлзээтэй” гэжээ.
Ирэх сард 40 нас хүрэх ч Жэймс энэ улиралд 23.5 оноо, 8.1 самбар, 9.4 оновчтой дамжуулалт дунджилж, лигийн шилдэг тоглогчдын тоонд багтсан хэвээр байна.
Л.Баяр