Биеийн тамир, спортын салбарын 100 жилийн ой, "Биеийн тамир, спортын бүтээлч сар 2024" аяны хүрээнд олон ажил зохион байгуулагдаж буй.
Тэдгээрийн нэг болох Ховд аймгийн Алтай сумын харъяат жүдо бөхийн ОУХМ, жүдо бөхийн улсын шүүгч, аймгийн Арслан Жамбын Чулуунжав агсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат самбо бөхийн ОУХМ, аймгийн Арслан Чулуунжавын Булганхүү агсан нарын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой болон залуу хүчит 128 бөхийн барилдаан билээ.
Тус барилдаан 2024 оны 11 дүгээр сарын 24-ны 11 цагт Сүхбаатар аймгийн Спорт цогцолборт болох гэж байна. Барилдааны шагналын сан 25 сая төгрөг ажээ.
Л.Баяр