Бразилын цагдаа нар 2022 онд одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвагийн амийг хөнөөхөөр завдсан гэх хэргээр экс ерөнхийлөгч Жаир Болсонарогийн зөвлөх асан таван хүнийг баривчилжээ.
Төрийн эргэлт хийх уг оролдлогыг Лулаг албан тушаалд очихоос өмнө буюу 2022 оны сүүлээр зохион байгуулсан гэж Холбооны цагдаагийн газраас мэдэгдэв.
Тухайн үед шинэ ерөнхийлөгчийг хөнөөхөөс гадна дэд ерөнхийлөгч Жеральдо Алкмин болон Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес нарыг устгах төлөвлөгөөг илрүүлснээ тус улсын Дээд шүүх баривчлах тушаалдаа дурдсан байна.
Мораесийн ням гарагт гарын үсэг зурсан тушаалаар тэтгэвэрт гарсан генерал Марио Фернандес зэрэг таван сэжигтнийг урьдчилан хорих зөвшөөрөл олгожээ. Фернандес өмнө нь Болсонарогийн засаглалын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоёр дахь хамгийн өндөр албан тушаалтан байсан юм.
Энэхүү хуйвалдааны хэрэгт тусгай хүчний сургалтад хамрагдсан бусад цэргийн албан хаагчид оролцсон гэж тус улсын Холбооны цагдаагийн газар мэдэгдэв.
Л.Баяр