Норвегийн гүнж Метте-Маритын хүү 27 настай Мариус Борг Хойби хүчингийн хэрэгт сэжиглэн баривчлагдсан тухай Норвегийн цагдаа нар мягмар гарагт мэдэгджээ.
Түүнийг биеэ хамгаалах чадваргүй нэгэнтэй хүчээр бэлгийн харилцаанд орсон гэх үндэслэлээр баривчилсан. Саатуулах үед эсэргүүцсэн өнгө аястай байгаагүй гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Хохирогч нь 20 гаруй насны эмэгтэй бөгөөд Хойбитой өмнө нь харилцаа үүсгэж байгаагүй нэгэн юм.
Хойбиг даваа гаргийн орой баривчилж, мягмар гаргийн өглөө цагдан хорих төвд саатуулсан гэж цагдаа нар мэдэгдэв. Түүний өмгөөлөгч Øyvind Bratlien Норвегийн олон нийтийн NRK телевизэд хэлэхдээ, Хойбитой холбоотой дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэн гомдол байгаа. Гэхдээ түүнд ноцтой буруу байхгүй гэжээ.
Сүүлийн хүчингийн хохирогчоос гадна өөр гурван эмэгтэй гомдол цагдаад ирсэн. Тодруулбал, наймдугаар сард Осло хотын нэгэн орон сууцанд гурван эмэгтэйн хамт байхдаа тэр нэгэнд гар хүрсэн. Цагдаа нар Хойбиг танхайрсан, гэмт хэргийн шинжтэй хохирол учруулсан гэж буруутгасан.
Уг бүсгүйг түүний найз охин гэж таамаглаж байгаа бөгөөд Хойбиг даваа гарагт баривчлах үед машинд цуг сууж явсан гэж цагдаа нар мэдэгдэв. Хойби мөн 20 гаруй насны эрэгтэйг ална гэж заналхийлсэн хэрэгт буруутгагдаж байгаа гэж NRK мэдээлэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)