Украин мягмар гарагт Оросын нутаг дэвсгэрт анх удаа алсынэ тусгалтай пуужингаар цохилт өгөв. Уг пуужин нь АНУ-д үйлдвэрлэсэн АТАКМС юм. Эх сурвалжийн мэдээлснээр дайны 1000 дахь өдөр уг үйл явдалтай давхцаж буй гэнэ.
Байдены засаг захиргаа Киевт Америкийн холын тусгалын зэвсгийг Оросын нутаг дотор ашиглах зөвшөөрөл өгснөөс хойш хоёр хоногийн дараа энэ үйл явдал боллоо.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украин улс орон нутгийн цагаар мягмар гаргийн 03:25 цагт Брянск дахь байгууламж руу зургаан баллистик пуужин харвасан бөгөөд АТАКМС пуужинг халдлагад ашигласан байна гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр халдлагын талаар тодорхой дурдаагүй ч “Украин холын зайн хүчин чадалтай. Украин өөрийн үйлдвэрлэсэн алсын зайн нисгэгчгүй онгоцтой. Бидэнд өөрийн гэсэн урт далавчит пуужин бий. Одоо бид ATACMS-тэй боллоо. Бид эдгээрийг бүгдийг нь ашиглах болно" гэжээ.
Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн эдгээр пуужингуудын тавыг нь харваж, нөгөө нь гэмтсэн гэж мэдэгдэв. Гэмтсэн пуужингийн хэлтэрхийнүүд цэргийн байгууламжийн нутаг дэвсгэрт унасны улмаас гал гарчээ. Мөн уг довтолгооны улмаас хүний амь эрсдээгүй байна.
Л.Баяр