Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё 10 дахь өдрөө болов.
Өчигдөр озеки Хошёорюү С.Бямбасүрэн учраа бөхөө давсан (9:1)-аар башёг ганцаар тэргүүлж байгаа бол түүний араас Аби (8:2) нэхэж байна. Өнөөдрөөс С.Бямбасүрэнгийн учраанууд улам чангарах нь лавтай.
Тэгвэл экс озеки Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр давсан ба качикоши хийхэд түүнд дөрвөн даваа хэрэгтэй.
Дээд зиндаанд барилдаж буй бусад монгол бөхчүүдийн тухайд Оошоүма П.Дэлгэрбаяр (2:8), Роога А.Амарсанаа (4:6), Тамаваши Б.Мөнх-Оргил (5:5), Чиёошома Г.Мөнхсайхан (6:4), Оонокацү (7:3) даваатайгаар арваннэгдүгээр сарын тэмцээнийг үргэлжлүүлж байна.