“Хезболла” бүлэглэлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Мохаммед Афиф Бейрутын төвд Израилийн дайралтанд өртөн амиа алдсаныг Ливаны зэвсэгт бүлэглэл баталжээ.
Ливаны төрийн мэдлийн Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, ням гарагт хүн ам шигүү суурьшсан Рас аль-Наба дүүрэг дэх Баат улс төрийн намын төв байранд дайралт болсон байна. Тус улсын Эрүүл мэндийн яам дөрвөн хүн амиа алдсан гэж мэдэгдсэн ч хохирогчдын нэрийг хэлээгүй байгаа.
Тус бүлэглэлийн олон нийтийн нүүр царайны нэг болох Афифыг хамгийн сүүлд өнгөрсөн даваа гарагт тус бүлэглэлийн байрладаг Бейрутын өмнөд захад хэвлэлийн бага хурал хийх үеэр хүмүүс харсан байна.
"Хезболла" бүлэглэл түүний амиа алдсан тухай баталсан. Сирийн Баас намын Ливаны салбарын ихэнх байрууд нурангид дарагдсан. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 14 хүн шархадсанаас гадна дөрвөн хүн нас барсан байна.
Ливаны Баас нам нь Ерөнхийлөгч Башар Асадын тэргүүлдэг Сирийн Баас намын салбар бөгөөд Хезболлагийн олон жилийн холбоотон юм. Ливан дахь төв оффис нь Бейрутын баруун ба зүүн хэсгийг хотын төвтэй холбосон төв уулзвар, өмнөд захын хорооллуудыг дайран өнгөрдөг нисэх онгоцны буудлын замд байрладаг.
Л.Баяр