Ирландын холимог тулааны од Конор МакГрегор лхагва гарагт Дублиний шүүх дээр 2018 онд өөрт нь холбогдсон бэлгийн хүчирхийллийн хэргийг "худал зүйлээр дүүрэн" гэж хэлээд няцаалаа.
Нэхэмжлэгч Никита Ханд 2018 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр МакГрегорт хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн. Мөн уг хэрэгт өөр холбогдогч байгаа. Түүнийг Жеймс Лоуренс гэдэг.
36 настай МакГрегор шүүхэд хандан, "бүрэн зөвшилцөн бэлгийн харьцаанд орсон. Никита Хандыг бэлгийн харилцаанд орохыг албадаагүй" гэдгээ мэдэгджээ. Тэрбээр шүүх хурлын зургаа дахь өдөр анх удаа байр сууриа илэрхийлж байгаа нь энэ юм.
“Танай үйлчлүүлэгч худал хуурмагаар дүүрэн байна. Бүх зүйл худлаа" гэж тэр Хандын өмгөөлөгчид хэлжээ. Харин Хандын өмгөөлөгч МакГрегорыг тухайн үед хүчирхийллийн шинж тэмдэг үлдээж, "бугуйн цагийг нь маш хүчтэй дарж ором үлдээсэн" хэмээжээ.
Никита Хандын хэлснээр, тэр найзаараа дамжуулан зул сарын баярын үдэшлэгийн дараа МакГрегортой холбоо тогтоосон, МакГрегор тэдэнд хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан аж. Дараа нь МакГрегор түүнийг унтлагын өрөөнд аваачин, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэжээ. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн шүүх хурал хоёр долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Л.Баяр