Шотландын шүүх ердөө 6 ам.долларын үнэтэй байсан гэгддэг баримлыг 3.2 сая ам.доллараар зарах боломжтой гэж мэдэгджээ. 18 дугаар зууны эхээр Францын уран барималч Эдме Бушардоны бүтээсэн, талийгч газрын эзэн, улс төрч Жон Гордоны дүрсийг харуулсан Бушардоны цээж барималын хувь заяаг шийдэхэд орон нутгийнхан олон жил зарцуулагдсан гэдэг.
Баримлыг эзэмшдэг Инвергордон хотын засаг захиргаа Шотландын уулархаг нутгийн Тайн Шерифийн шүүхээс худалдах зөвшөөрөл хүссэний дараа пүрэв гарагт хэргийг хэлэлцсэн байна.
Инвергордон хотын зөвлөл 19 дүгээр зууны шилтгээний галаас үлдсэн баримлыг 1930 онд олж авсан гэдэг. Баримлыг үнэ цэнэтэй болгож байгаа зүйл нь Гордоныг Инвергордоныг үүсгэн байгуулагчдын нэг гэж үздэгтэй холбоотой. Улмаар зөвлөл үүнийг хотын танхимд байрлуулахыг зөвшөөрсөн аж. Тухайн үед уг баримлыг 6 ам.долларын үнэтэй байв.
Цаг хугацаа өнгөрсөөр уг баримал 1998 онд үйлдвэрийн амбаарын хаалгыг онгойлгоход ашиглагдаж байв.
Гэвч уг баримал өнөөдөр их мөнгө дагуулж буй. Тавдугаар сарын санал болгож буй худалдах тухай тайланд, гадаад дахь хувийн худалдан авагч дуудлага худалдааны газраар дамжуулан 3.2 сая ам.долларын санал тавьжээ. Мөн энэ үнэ цаашид ч өсөх магадлалтай ажээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)