Олон хүний толгойд "Дэлхий хэзээ сүйрэх вэ?" гэсэн асуулт орж ирж байсан нь гарцаагүй. 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сүйрнэ гэх цуу яриа олон нийтийг цочроож байв. Тэр үед монголчууд, лаа, чүдэнз, хоол хүнсээ нөөцөлж, суурин газраас дайжих нь холгүй үймэлдэж байлаа.
Зургадугаар зуунд Ромын хамба лам Жоржиус Флорентиус буюу Грегори Турсын хэлснээр манай эриний 799-806 оны хооронд дэлхий сөнөх ёстой байв. Пап лам III Иннокентий 1284 онд бүх зүйл сүйрнэ гэж урьдчилан харсан бол 1524 оны хоёдугаар сард Лондонг дайрах аварга том үер дэлхийг сүйрүүлэх ёстой байлаа.
V зуунд Мартин Лютер МЭ 1600 оноос хойш дэлхийн сүйрэл эхэлнэ гэдэгт итгэлтэй байсан бол шашны удирдагч Жим Жонс 1967 он гэхэд дэлхий цөмийн сүйрэлд орно гэж таамаглаж байсан. Тэр ч бүү хэл нэрт зөгнөгч Ванга 3797 он гэхэд дэлхийн амьд амьтад устаж, зөвхөн хүн төрөлхтөн шинэ амьдралын эхлэлийг тавина. Улмаар 5079 онд ертөнцийн төгсгөл ирнэ гэжээ.
Тэгвэл манай дэлхий яг хэзээ сүрэх вэ?
Дэлхий яг хэзээ сүйрэхийг шинжлэх ухаан таамаглах боломжтой ч үнэнд ойрхон байх нь эргэлзээ төрүүлсээр ирсэн. Бид харин танд дэлхийн төгсгөлд нөлөөлөх хамгийн бодит гурван таамгийг хэлж өгье.
Солир унах
Сансар огторгуйгаас дэлхийг чиглэн унах солирууд хүн төрөлхтөний хамгийн сүүлд харах үйл явдал байж болох юм. Олон саям жилийн өмнө дэлхий дээр үлэг гүрвэлүүд бэлчиж байсан гэж баримтууд асар олон байдаг. Тэднийг мөхөхөд солир хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэж шинжлэх ухаан тайлбарласан.
Сансар судалдаг байгууллагууд солирыг илрүүлэх, тэдний зам мөрийг урьдчилан таамаглах тал дээр дэвшилтийг олсоор байгаа. Хэрэв аварга том солир дэлхийг чиглэн ирвэл цөмийн цэнэгт хошуугаар галлах гэх мэт аюул заналхийллийг нь арилгах янз бүрийн төлөвлөгөөг сэдсэн байдаг. Гэхдээ урьд өмнө нь солир устгаж байгаагүй хүн төрөлхтний хувьд энэ нь 50/50 хувийн л магадлалтай зүйл юм.
Нарны сүйрэл
Эцсийн эцэст амьдрал оршин тогтнож байгаагийн гол шалтгаан нь нар юм. Дэлхийн амьдрал хэр удаан үргэлжлэхийг хэн ч үнэн зөвөөр таамаглаж чадахгүй. Гэвч нар нэг л өдөр унтрахад дэлхийн амьдрал төгсөх нь гарцаагүй.
Судлаачдын үзэж буйгаар 7.5 тэрбум жилийн дараа нар мөхөхөд Дэлхий гараг цуг мөхөх болно.
Тэр үед нар тойрон буй гарагуудаа залгина. тэр дундаа дэлхийг идэх асар том улаан аварга биет болон хувирах эрсдэлтэй гэнэ шүү. Дэлхийгээс өөр амьдралтай гарагуудын мөхсөн гол шалтгаан нь нар байхаас гарцаагүй юм.
Технологийн хөгжил
Бид технологийн эрин зуунд амьдарч байгаа. Бидний өдөр тутамд технологийн дэвшил ашиг тусаа өгсөөр байгаа ч хэтийдвэл юунд хүргэхийг таахад амархан.
Технологийн үйлдвэрлэл дэлхий дээр цөмийн дайн, уур амьсгалын өөрчлөлт, цаашлаад хиймэл оюун ухааны сөрөг нөлөөллүүдийг үүсгэх эрсдэлтэй. Амьд харилцаа үгүй болж, хүн төрөлхтөн "тарган гахай"-нууд болж хувирахад ойрхон байгаа гэж шинжээчид үзсэн.
Яг кинон дээр гардаг шиг роботууд дэлхийг захирч, хүн төрөлхтөн газрын хөрснөөс арчигдах цаг үе ирвэл яах вэ?
Л.Баяр
Сэтгэгдэл (1)