Монгол Улс энэ оны эхний 10 сард импортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2020.2 сая ам.доллараар буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Импортын 18.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 9.5 хувийг суудлын автомашин, 6.4 хувийг ачааны автомашин, 2.6 хувийг бульдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, эксковатор, зам индүүдэгч, үлдсэн хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Сэтгэгдэл (1)