АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа менежер байссан Сюзи Уайлсыг ажлаа хүлээж авмагцаа Цагаан ордны тамгын газрын даргаар томиллоо. Тэрбээр энэ албан тушаалд очсон анхны эмэгтэй байх болно.
Трамп пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ "Сюзи Уайлс намайг Америкийн түүхэн дэх улс төрийн хамгийн том ялалтуудын нэгд хүрэхэд тусалсан. Тэр миний 2016, 2020 оны амжилттай кампанит ажлын салшгүй хэсэг байсан. Сюзи хатуужилтай, ухаалаг, шинийг эрэлхийлэгч бүсгүй. Сюзи Америкийг дахин агуу болгохын тулд уйгагүй зүтгэсээр байх болно. Сюзи АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй штабын дарга болсон нь нэр төрийн хэрэг. Тэр эх орныхоо бахархлыг төрүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна" гэжээ.
Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс Пүрэв гарагт хэлэхдээ, Уайлс энэ дүрд сонгогдсон нь "гайхалтай мэдээ" бөгөөд түүнийг Цагаан ордонд "асар том хөрөнгө" болно гэжээ.
Л.Баяр