“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний 11 дүгээр сарын тоглолтуудад оролцох Монгол Улсын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг МСБХ-оос зарлалаа.
Тодруулбал, шигшээ баг энэ сарын 21-нд Японы Уцуномия хотод тус улсын шигшээ багтай тоглоно. Дараа нь буюу 24-ны өдөр БНХАУ-ын шигшээ багтай Улаанбаатар хотод тоглох агаад эл тоглолт UG Arena-д болно. Монголын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дараах тамирчдыг дуудсан байна. Үүнд,
- Б.Билгүүн
- О.Эрдэнэцогт
- М.Өлзий-Орших
- Т.Ууганбаяр
- Н.Батбаяр
- Б.Тулуй
- М.Баасандорж
- Ч.Ихбаяр
- О.Болор-Эрдэнэ
- А.Азбаяр
- Э.Энхбаясгалан
- Э.Саруул-Эрдэнэ
- Ч.Тэмүүлэн
- О.Мандахбаяр
- Г.Одбаяр
- Г.Балжинням
- Б.Энх-Амар
- Ч.Маргад нар багтжээ.
Сэтгэгдэл (2)