Рафаэль хар салхи Карибын тэнгисийн арлуудад 185 км/цагийн хүчтэй байгаагаас үүдэн Куба улс даяар цахилгаангүй болжээ. Тус улсын үндэсний эрчим хүчний компанийн мэдэгдэлд “Рафаэль хар салхины улмаас үндэсний цахилгаан эрчим хүчний системийг зогсооход хүргэлээ” гэжээ.
Гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа уг шуурга лхагва гаргийн орой Кубын газар нутгийг дайрч, 70 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэв. Өмнөх долоо хоногт өөр нэг шуурганы улмаас тус улсын эрчим хүчний дэд бүтэц нь доголдож, олон сая хүн дөрвөн өдрийн турш эрчим болсон билээ.
Рафаэль шуурганаас гадна Оскар хар шуурганы нөлөөлөл бүс нутагт аюулын зэрэглэлд байгаа бөгөөд зургаан хүн нас барсан гэх мэдээлэл байна.
Рафаэль шуурга тус улсын нийслэл Гавана хотын баруун хэсэгт орших Артемиса мужид орон нутгийн цагаар 16:15 (GMT 21:15) орчимд эхэлсэн гэж АНУ-ын хар салхины үндэсний төв (NHC) мэдэгдэв. Энэхүү шуурга нь Кубын баруун хэсэгт пүрэв гарагт хүчтэй аадар бороог авчирсан бөгөөд шуурганы огцом өсөлт нь амь насанд аюул учруулж болзошгүй байгаа ажээ.
Рафаэль арлыг дайран өнгөрөхдөө бага зэрэг сулрах төлөвтэй байгаа ч Мексикийн буланд очихдоо "хар салхи" хэвээр байна гэсэн тооцоолол гаргажээ. Мөн Кайманы арлуудад аадар бороо орох төлөвтэй байгаа бол Флоридагийн Кис мужид халуун орны шуурганы сэрэмжлүүлэг гаргаад байна.
Л.Баяр