Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе пүрэв гарагт 16-аас доош насны хүүхдэд зориулсан "олон нийтийн сүлжээг хориглох" хууль гаргана гэж мэдэгдлээ.
Тэрбээр "Сошиал медиа манай хүүхдүүдэд хор хөнөөл учруулж байна. Бид үүнд анхаарах цаг ирлээ" гэж хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Эцэг эхийн зөвшөөрөлтэй хэрэглэгчдэд хууль хамаарахгүй гэнэ. Хүүхдүүдийг хориглосон олон нийтийн сүлжээнд хандахаас урьдчилан сэргийлэх үүргийг тухайн платформ өөрөө хүлээх ёстой гэж тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Австралийн Харилцаа холбооны сайд Мишель Роуланд нөлөөлөлд өртсөн платформд Instagram, Facebook, TikTok, X, YouTube зэргийг нэрлэв.
Австрали улсын энэхүү санаачилга нь "хатуу" гэгдэж байгаа ч дэлхийн зарим улсууд энэ төрлийн бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн жил Франц улс 15-аас доош насны иргэддээ нийгмийн сүлжээг хориглох санал гаргасан ч хэрэглэгчид эцэг эхийн зөвшөөрлөөр хоригоос зайлсхийх боломжтой байгаа.
Л.Баяр