АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийг эцсийн дүн мэдээг хүлээн зөвшөөрснөө мэдэгдлээ. Энэ үеэр тэр дэмжигчдэдээ урам зориг хайрлаж, үймээн самуунаас зайлсхийхийг уриаллаа.
“Өнөөдөр би Д.Трамптай ярилцаж, ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн. Би түүнд болон багийнханд эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхэд туслалцаа үзүүлнэ гэдгээ бас хэллээ. Америкийн ардчиллын үндсэн зарчим бол сонгуульд ялагдсан хэн ч үр дүнг хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний зэрэгцээ, манай үндэстний хувьд бид ерөнхийлөгч эсвэл намд биш, харин АНУ-ын Үндсэн хуульд үнэнч байх ёстой. Бас дотоод ухамсар, бурхандаа үнэнч байх ёстой. Би энэ гурван зүйлд үнэнч байгаа учраас энд зогсож байна” гэж тэр Вашингтон ДС дэх өөрийн төгссөн сургууль болох Ховард их сургуульд хэлсэн үгэндээ дурдав.
Тэрбээр сонгуулийн компанит ажилдаа алдаа гаргасан нь ялагдалд хүргэсэн гэдгийг шийдэмгий үгээр хэлэв. “Одоо хүмүүс янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч байгааг би ойлгож байна. Гэхдээ бид энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж тэр ярьжээ.
Л.Баяр