АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Д.Трамп ялалт байгууллаа. Багаасаа эцгийн захиасаар бизнесийн талбарт хүч сорьж, өдгөө тэрбумтан болсон түүний хөрөнгийг янз бүрээр ярьдаг.
Тэгвэл "Форбес" сэтгүүлээс гаргасан судалгаанд 2024 оны аравдугаар сарын байдлаар түүнээс 6.6 тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна.
Үүний зэрэгцээ "Блүүмберг" мөн тухайн сарын байдлаар түүний хөрөнгийг 7.07 тэрбум ам.доллар гэж тооцоолсон ч Трамп өөрөө түүнээс хамаагүй их хөрөнгөтэй гэж сайрхдаг.
Л.Баяр