2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны Мягмар гарагт болсон 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль байв. Уг сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден илүүрхэж, тухайн үед ерөнхийлөгч байсан Доналд Трамп ялагдал хүлээж байлаа.
Тэгэхдээ Жо Байден нийт 538 оноо авахаас 306 оноо буюу сонгогчдын коллежийн төлөөллийн санал цуглуулж ялсан юм. Энэ нь 81,283,501 хүний санал байв. Харин Д.Трамп 232 оноотой 74,223,975 хүний саналаар ялагдсан билээ.
Харин энэ удаагийн сонгуулийн санал хураалтыг сонгогчдын коллежийн төлөөллийн 248 саналтайгаар Д.Трамп тэргүүлж байгаа бол өрсөлдөгч К.Харрис 214 саналтайгаар удаалж байна.
Л.Баяр