2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хугацаа ойртсоор байна.
Одоогийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп 66 сая хүний саналаар 247 оноотой тэргүүлсэн хэвээр. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Дэд ерөнхийлөгч Камала Харрис 61 сая хүний саналтай 210 оноотойгоор мөшгиж байна.
Нийт 538 оноо авахаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд дор хаяж 270 оноог авах ёстой юм. Хэн нь ч ялж мэдэх уг тулаанд 270 онооны босгыг давсан нь ялалтаа тэмдэглэж болно.
Л.Баяр