Өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр Асашёорү Д.Дагвадорж TLG, Сэлэнгэ бодонгууд багийн тоглолтыг ЮЖ аренад эхнэрийн хамт үзжээ. Сошиал орчинд түүнийг TLG багийн хөрөнгө оруулагч болохоор сонирхож байна гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Сагсан бөмбөгийн багийг авна гэсэн дутуу дулимаг яриа гараад байх шиг байна. Сагсанбөмбөгт дургүй монгол хүн гэж ховор байх. Сайхан 2 дүү нарыг дэмжиж ажиллах болно. Гол нь тэдгээр залуучуудын хүсэл мөрөөдөл болсон гадаадын лигт тоглох тал дээр дэмжиж ажилна гэсэн яриаг буруу зөрүү ойлголт өгч хүлээлт үүсгэх эндүүрэл болох вий! Одоогоор ямар ч багийг авах өгөх тухай зүйл яриагүй шүү!
Аливааг хийхдээ үндсээр нь хийх нь чухал.
Мөн ид яваа насандаа бэртэл гэмтэл авсан хүүхдүүдийг хэн ч тоохгүй байгааа нь харамсалтай. Бэртэл гэмтэл төгсөл учир болгоомжтой" гэжээ.
Сэтгэгдэл (5)