2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт дуусахад хэдхэн цаг үлдлээ. Одоогийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп 61 сая хүний саналаар 230 оноотой тэргүүлсэн хэвээр. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Дэд ерөнхийлөгч Камала Харрис 57 сая хүний саналтай 209 оноотой мөшгиж байна.
Нийт 538 оноо авахаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд дор хаяж 270 оноог авах ёстой юм. Хэн нь ч ялж мэдэх уг тулаанд 270 онооны босгыг давсан нь ялалтаа тэмдэглэж болно.
Энэ удаагийн сонгуульд 15 сая орчим хүн амтай Пенсильвани муж улс хамгийн чухал талбар болоод буй. Учир нь Камала Харрис, Дональд Трамп нар хоёулаа уг мужаас 19 онооны эзэд болохыг хүсч байгаа юм.
Тодруулбал, Энэ 538-ийн олонх буюу 270 саналыг цуглуулсан хүн сонгуульд ялна. Хэн нь ч олонх болоогүй бол Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгчийг, Сенат дэд Ерөнхийлөгчийг сонгоно. Гэхдээ хоёр том нам ноёлож буй өнөө үед 1824 оных шиг ийм нөхцөл үүсэх магадлал туйлын бага ажээ.
Харин сонгогчдын коллежийн гишүүдийг бүрдүүлэхэд мужийн хэмжээнд ялсан нэр дэвшигч тухайн мужийн бүх төлөөллийг авах зарчим үйлчилнэ. Камала Харрис Калифорнид нэг саналын зөрүүгээр ялсан ч 54 төлөөлөгчийн буюу сонгогчдын коллежийн 10 хувийн саналыг шууд авах бол Трамп Аляскад 100 хувиар ялсан ч гурван төлөөлөгчийн санал л авна. Мэйн, Небраскад сонгогчдын коллежийн төлөөллийг хувааж болох зарчим үйлчилж, үлдсэн 48 мужид ялсан л бол бүгдийг авах зохицуулалт үйлчилнэ.
Л.Баяр
Сэтгэгдэл (5)