Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск сонгуулийн шөнийг Флорида мужид Доналд Трамптай Мар-а-Лаго амралтын газартаа өнгөрүүлэхээр төлөвлөсөн тухайгаа X дээр нийтэлжээ.
Tesla болон X-ийн эзэн Маск АНУ даяар чухал гэгдэж буй мужуудад Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трампын талд хүчтэй сурталчилгаа хийсэн юм. Тэрбээр мөн Х хуудсаараа түүнд саналаа өгөхийг эрчимтэй уриалсаар байна.
Технологийн тэрбумтан тэрбээр Трампын хамгийн чухал дэмжигчдийн нэг болж гарч ирсэн бөгөөд энэ сонгуулийн үеэр 119 сая ам.долларыг экс ерөнхийлөгчийг дэмжих зорилгоор байгуулсан улс төрийн үйл ажиллагааны хороо болох "America PAC"-д хандивласан аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)