Хятадын Агаарын цэргийн хүчин шинэ үл үзэгдэгч "J-35A" нэртэй сөнөөгч онгоцоо албан ёсоор танилцуулах гэж байна. Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр сөнөөгч онгоц ирэх долоо хоногт өмнөд нутгийн Жухай хотод болох агаарын шоунд оролцоно гэж албаныхан мэдэгдэв.
Энэхүү тийрэлтэт онгоцыг АНУ-ын үл үзэгдэгч сөнөөгч онгоцны хүчин чадалтай дүйцүүлэх зорилгынх нь нэг хэсэг гэж олон нийт үзэж байгаа. Энэ нь нөгөөтэйгөөр ьус улсын зэвсэгт хүчнээ шинэчлэх, Азид цэргийн хүчээ бататгахыг эрмэлзэж байгаа явдал гэлтэй. "J-35A нь голчлон агаарын байлдааны ажиллагаанд зориулагдсан бөгөөд агаараас газарт довтолгоо хийх чадвартай" гэж албаныхан мэдээлсэн байна.
Хэрэв уг онгоц ашиглагдаж эхэлбэл Хятад улс хоёр төрлийн үл үзэгдэгч сөнөөгч онгоцтойгоор дэлхийд АНУ-ын дараа бичигдэнэ. Хятадын "J-20" үл үзэгдэх сөнөөгч онгоц 2017 онд ашиглалтад орсон гэж албаныхан тэр үед мэдэгдэж байв.
"J-35"-ыг цуврал болгон зохион бүтээж, ирээдүйд тээвэрлэгч онгоц болгон ашиглаж магадгүй гэнэ. Шинэ "J-35A" сөнөөгч онгоцыг хэзээ цэргийн зориулалтаар ашиглах, сөнөөгч онгоцуудыг хаана байрлуулах нь тодорхойгүй байна.
Уг сөнөөгч онгоцны талаар нийтэлсэн "баримжаагүй" мэдээллүүд нь АНУ-ын "F-22", "F-35" зэрэг үл үзэгдэгч сөнөөгч онгоцуудтай харьцуулах боломжийг хязгаарлаж байна. АНУ-ын Номхон далайн командлалын нэгдсэн тагнуулын төвийн үйл ажиллагааны захирал асан Карл Шустер хэлэхдээ, 10 гаруй жил бүтээгдэж байгаа "J-35A" нь Хятадын ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчинд зориулагдсан байх магадлалтай гэжээ.
Л.Баяр