2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт дуусахад хэдхэн цаг үлдлээ. Одоогийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп 38.5 сая хүний саналаар 198 оноотой тэргүүлсээр байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрис 34 сая хүний саналтай 99 оноотойгоор удаалж байгаа.
Нийт 538 оноо авахаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ялалт байгуулахын тулд дор хаяж 270 оноог авах ёстой юм. Уг босгыг давсан нь ялалтаа тэмдэглэж болно.
Энэ удаагийн сонгуульд 15 сая орчим хүн амтай Пенсильвани муж улс хамгийн чухал талбар болоод буй. Учир нь Камала Харрис, Дональд Трамп нар хоёулаа электорал коллегийн 19 онооны эзэд болохыг хүсч байгаа юм.
Л.Баяр