АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн анхны санал хураалт Нью-Хэмпширийн Диксвилл Нотч хэмээх жижигхэн тосгонд албан ёсоор эхэлжээ.
Бүгд найрамдах намын гишүүн дөрөв, нам бус хоёр сонгогч оролцсон уг санал хураалтад АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис, ерөнхийлөгч асан Доналд Трамп нар тус бүр гурван саналаар тэнцсэн байна.
Нью-Хэмпширийн хойд хэсэгт байрлах АНУ-Канадын хилийн дагуу байрладаг, уг тосгонд 1960 оноос хойш уламжлал ёсоор мягмар гаргийн шөнийн 00:00 цагаас санал хураалтыг нээдэг уламжлалтай гэнэ.
Л.Баяр