Өнгөрсөн баасан гарагт Иран дахь Исламын Азадын их сургуулийн гадаа нэгэн эмэгтэй оюутан нүцгэлж, дотуур хувцастайгаа явсан нь Исламын шашны хувцаслалтын хатуу дүрмийг эсэргүүцсэн хэлбэр гэж зарим оюутан, хүний эрхийн байгууллагууд үзэж байна.
Олон нийтийн сүлжээгээр тархаж, хүний эрхийн Эмнести Интернэшнлээс хуваалцсан видео бичлэгт уг эмэгтэй дотуур хувцастай, үсээ задгайлсан байдалтай их сургуулийн гадаа сууж байгааг харуулжээ.
Тэрбээр хичээлийн байрны эргэн тойронд толгойн алчуур зүүсэн эмэгтэй оюутнуудыг уриалж байсан гэж эх сурвалж ярьсан байна.
Өөр нэг бичлэгт түүнийг хэсэг хүмүүс бүслэн авч, машинд хүчээр суулган холдуулахаас өмнө хувцсаа тайлсан байдалтай замаар явж байгаа нь харагдаж байна.
"Тегеран дахь Исламын Азадын их сургуульд хувцаслалтын дүрмийг зүй бусаар дагаж мөрдсөн, эсэргүүцсэн эмэгтэйг хүчирхийллийн аргаар баривчилсан" гэж Эмнести бямба гарагт мэдэгдэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)