2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын хөндлөнгийн оролцоо байж болзошгүйг сонгогчдод ойлгуулах зорилгоор АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Үндэсний тагнуулын алба, кибер аюулгүй байдлын газрын даргын алба болон Дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг хамтарсан мэдэгдэл хийжээ. Энэ үеэр тэд АНУ-ын олон нийтийн санаа бодлыг удирдах дэлхийн хүчин чармайлт, үүний үр дүнд гарч болзошгүй хүчирхийллийн талаар сэрэмжлүүлэв.
АНУ-ын тагнуулын байгууллага "гадаадынхан, ялангуяа Орос улс АНУ-ын сонгуулийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, америкчуудын хооронд хагарал үүсгэх зорилготой нэмэлт нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байгааг ажиглаж байна" гэж мэдэгдэв.
Өнгөрсөн баасан гарагт Гаити улсын иргэн Жоржиа мужид хууль бусаар санал өгсөн тухайгаа ярьсан хуурамч видео бичлэгийн талаар тагнуулын байгууллага мөн анхааруулав. Мөн АНУ-ын Массачусетс мужид амьдардаг, Трампыг дэмжигч нэгэн эр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нөлөөлөхүйц хуурамч бичлэг нийтэлж, үүний ард ОХУ-ын захиалагч 100 доллар төлсөн тул интернэтэд байршуулсан гэж мэдэгдээд буй.
Тэдний мэдэгдэлд "Орос бол хамгийн идэвхтэй заналхийлэл мөн. Оростой холбоотой нөлөө бүхий этгээдүүд сонгуулийн хууль ёсны байдлыг алдагдуулж, сонгуулийн үйл явцтай холбоотойгоор сонгогчдод айдас төрүүлж байна. Америкчууд улс төрийн үзэмжээр нэгнийхээ эсрэг хүчирхийлэл үйлдэж байна. ОХУ-ын тал эвдрэлцүүлэх зорилгоор видео бичлэг хийж, хуурамч хаягуудаар олон нийтийн сүлжээнд цацаж байгаа. Энэ мэт хүчин чармайлт нь сонгуулийн албан тушаалтнуудын эсрэг хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй. Оросын жүжигчид сонгуулийн өдөр болон санал хураалт хаагдсанаас хойш ч янз бүрээр бодлогоо хэрэгжүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй" гэж анхааруулжээ.
Кремлийн дэмжлэгтэй хөндлөнгийн оролцоог анхааруулснаас гадна АНУ-ын тагнуулын байгууллага Иран улсыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд томоохон заналхийлэгч гэдгийг анхааруулжээ.
Л.Баяр