АНУ-д даваа гаргийн шөнө болж болж байна. Маргааш өглөө саналт хураалт нь эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, Дэд ерөнхийлөгч Камала Харрис энэ шөнө Пенсильванийн сонгогчдыг байлдан дагуулж, Питтсбург хотод цугларсан олонд сонгуульд өөрчлөлт хийхээ амлав.
Ойролцоогоор 11 минут үргэлжилсэн мэдэгдлийнхээ үеэр Харрис шинэ үеийн удирдагчдыг санал болгохоо амлаж, "эрч хүч бидний талд байна" хэмээжээ.
Тэрбээр "Маргааш сонгуулийн өдөр. Эрч хүч бидний талд байна. Бид мөрийн хөтөлбөртөө Америкийн ард түмний хүсэл эрмэлзэл, тэмүүлэл, мөрөөдлийг тусгасан. Америкт шинэ үеийн манлайлал бий болох цаг болсныг хэлмээр байна. Би АНУ-ын дараагийн ерөнхийлөгч болбол эдгээрийг санал болгоход бэлэн байна" гэв.
Харрис Доналд Трампыг нэрээр нь дуудахаас зайлсхийж, харин айдас, хагаралд автсан арван жилийн улс төрийг дуусгавар болгохоо илэрхийлэв.
Л.Баяр