"Соёлын бүтээлч сар-2024" аяны хүрээнд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах Биеийн тамир, спортын онцлог арга хэмжээнүүдийг Биеийн тамир, спортын улсын хорооноос танилцууллаа. Тухайлбал, бокс, таеквондо, туялзуур сэлэм зэрэг спортын төрлүүдээр боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулах аж. Мөн бие бялдарын түвшин тогтоох сорил авч, зөвлөгөө өгнө.