Ким Кардашиан хувцас загварын ертөнцөд танихгүй хүн биш. Сүүлийн жилүүдэд тэр Мэрилин Монро, Жанет Жексон, Жеки Кеннеди нарын цөөн хэдэн хувцасыг өмсөн олны өмнө гарсан. Түүний хувийн архивд Элизабет Тэйлорын алмааз, хаш Лоррейн Шварц бугуйвч зэрэг музейн үнэт эрдэнэс багтсан бөгөөд 2022 онд тэрбээр охин Нортын Хэллоуины баярт зориулан 1988 онд "Smooth Criminal" дууны клипэндээ Майкл Жексоны өмсөж байсан цагаан федораг хүртэл авчээ.
Гэвч бямба гарагт Лос Анжелес дахь LACMA Art+Film Гала тоглолтын үеэр Кардашиан өөр нэгэн соёлын үнэт өв болох Диана гүнжийн зүүх дуртай байсан алмаазан шигтгээтэй загалмай зүүлтийг зүүсэн байв. Кардашиан уг бүтээлийг 2023 оны нэгдүгээр сард "Sotheby's" дуудлага худалдааны үеэр 212 мянган ам.доллароор худалдаж авсан юм.
Бямба гарагт тэр олны өмнө зүүлтийг зүүсэн нь 1997 онд Дианаг нас барснаас хойших анхны тохиолдол болоод байна. Ойролцоогоор 5.25 карат жинтэй очир алмазыг 20 дугаар зууны эхээр Британийн ордны үнэт эдлэлчин Гаррард хийсэн. Кардашиан хүзүүний зүүлтийг өөрөөр загварчилж, сувдан гинжийг нэлээд богиносгож, зургаан судалтай сувдан чокер зэрэг үнэт эдлэлийн хамт зүүжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)