БАРИМТ 1
1938 онд Баянхонгор аймгийн Богд сумын Бургасан худгийн Цагаан цонж гэдэг газар мэндэлжээ.
БАРИМТ 2
1961 онд 23 насандаа улсад анх барилдаад гурвын даваанд Архангайн цэргийн арслан Пагжийг, дөрвийн даваанд Хөвсгөлийн Цагаан-Үүрийн улсын арслан Бадамсэрээжидийг, тавын даваанд Түвдэндорж аваргыг орхиж начин болоод зургаагийн даваанд Бээжин аваргад унажээ.
БАРИМТ 3
1963 оны улсын баяр наадамд Цэрэн аваргыг хаян начин цолоо баталж, "Улам нэмэх" чимэг хүртсэн.
БАРИМТ 4
Улсын баяр наадамд хоёр удаа тав давж, зургаан удаа дөрөв давжээ.
БАРИМТ 5
Баасанхүү гуай Улам нэмэх начин, удамт бөх төдийгүй улсын баяр наадамд уран жороо хүлгүүдээ түрүүлж айрагдуулж явсан алдарт уяач хүн.
БАРИМТ 6
Сэлэнгийн Зүүнхараа гарлын хар саарал морь нь АХ-ын 68, 69 онд улсын наадамд дарааллан түрүүлсэн. Мөн цавьдар халзан, хар саарал, хонгор морьдоо улсын наадмын жороо морьдын уралдаан айрагдуулж. Уран тэлмэн, усан жороо морьдоороо гайхуулж явсан шаггүй уяач.
БАРИМТ 7
Баасанхүү начны морь бөхийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх Алтангэрэл судрын хуудас шиг арвин гэлцдэг.
БАРИМТ 8
Тэрбээр мөн мундаг морь шинжээч хүн. Хурдан морь сонирхогч хүн бүрийн сайн мэдэх Ц.Дэлгэрдалайн халтар халзан морийг хязаалан үрээ байхад нь хурдан хэмээн шинжиж эзэнд нь зааж өгч байсан гэдэг. Мөн олонд хүнд адуу шинжиж өгсөн нь хожмоо улсын наадамд сайн хурдалжээ.
БАРИМТ 9
Энэ жил 83 насны босго давж байгаа гэнэ. Хамгийн сүүлд 50 насандаа нэг заалны барилдаанд нэгийн даваанд Дамдин аваргын хүү Баярааг (улсын начин байсан), хоёрын даваанд Булганы У/н Пүрэвсүрэнг хаяад гурвын даваанд Баянмөнх аваргад унаж барилдаанаа отголсон. Түүнээс хойш 30 жил барилдсангүй, 4 жил морины нуруун дээр гарсангүй гэж хуучиллаа.
БАРИМТ 10
Тэрбээр хамгийн сүүлд 50 настайдаа заалны барилдаанд нэгийн даваанд Дамдин аваргын хүү Баярааг Улсын начин байхад нь, хоёрын даваанд Булганы Улсын начин н.Пүрэвсүрэнг хаяад, гурвын даваанд Баянмөнх аваргад унаж байжээ.
БАРИМТ 11
Мөн тэр 20 жил тээврийн тэрэгний жолооч мушгисан "онц тээвэрчин", САА-д олон ч жил үхэр хариулж явсан үхэрчин, нэгдлийн бод хариулж явсан малчин хүн ажээ.
БАРИМТ 12
Түүний эхийн талд Ламын гэгээний Тонгороо хар, аавын талд Даншигийн заан Занын Бор гэх мундаг бөхчүүд байжээ. Мөн эцгийн талаас Жинстийн Аймгийн арслан Ж.Төмөр, Богдын Аймгийн арслан Д.Лодой, Аймгийн арслан Л.Жанцандорж, Аймгийн начин Д.Жамбал зэрэг бөхчүүдтэй. Эхийн талаасаа Жинстийн Аймгийн арслан Ц.Намжилдорж, Баянлигийн Аймгийн арслан Ч.Даваасүрэн, Галуутын Аймгийн арслан Г.Жадамбаа гээд бөхчүүд бий.
БАРИМТ 13
Ид барилдаж байхдаа 180 см өндөр, 73 орчим кг жинтэй байжээ.
БАРИМТ 14
1963 онд начин цолоо баталчихаад Халх голын ойд барилдах гээд Бээжин аварга, Улсын начин Артаг, цэргийн арслан Архангайн Агваан нартай явжээ. Замдаа Хэнтийд болсон барилдаанд тэр түрүүлж, Бээжин аварга үзүүрлэж байсан гэдэг. Цааш Дорнод аймгийн барилдаанд тэр мөн түрүүлж, Бээжин аварга үзүүрлэжээ. Тэгээд Халх голын ойд очиж барилдаад Улсын начин Артаг түрүүлж, тэр үзүүр булаажээ.
БАРИМТ 15
Анх 1958 оны намар засгийн норм биелүүлэх гэж хэдэн адуу дэллэсэн хэргээр нэг жил аавынд суугаад гарчээ.