Энэ онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан "Хятад орныг танин мэдэх нь" Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо 2024 оны 11 дүгээр сарын 03-07 өдрүүдэд болно.
Уг үйл ажиллагаа нь Монгол-БНХАУ-ын хооронд байгуулсан бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
"Хятад орныг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдахын нэг нь хятадын кино өдрүүд юм.
Жил болгон зохион байгуулагддаг уг соёлын өдрүүдийн хүрээнд Тэнгис кино театрын зургадугаар үзвэрийн танхимд БНХАУ-ын уран бүтээлчдийн "Би чамд хайртай", "Нүүдэлчин дэлхий-2", "Гайхамшгийг бүтээгч", "Амьдрал оньсого шиг", "Хөлбөмбөг тоглоцгоо, хүүхдүүд ээ" кинонууд гарна.
Сонирхуулахад, өнгөрсөн жил "Нүүдэлчин дэлхий" киноны нэгдүгээр анги Монгол үзэгчдийн талархлыг хүлээсэн. Өнөө жил үзэгчдийн хүсэлтээр уг киноны хоёрдугаар ангийг толилуулах гэж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)