БАРИМТ 1
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул.
БАРИМТ 2
1992 оны гуравдугаар сарын 23-нд төрсөн.
БАРИМТ 3
Эцэг Эрдэнэбат, эх Энхжаргал нар нь малчин хүмүүс байдаг.
БАРИМТ 4
Эхийн аав буюу өвөг эцгийн ах нь цэргийн заан Цэвээндаш гэж хүн байжээ. Эцгийн талд бөхийн удам байхгүй.
БАРИМТ 5
Биеийн өндөр 182 см, жин 120 кг.
БАРИМТ 6
Анхны багш нь аймгийн арслан Д.Дэлгэрбат. 2008 оноос Дэлгэрбат багшийн бөхийн секцэнд хичээллэж, бөх болох гараагаа эхлүүлжээ.
БАРИМТ 7
Аварга Биеийн тамирийн дээд сургуульд сурч төгссөн.
БАРИМТ 8
2014 оны Бүх цэргийн баяр наадамд зургаа даван шөвгөрч "Цэргийн харцага" цол хүртсэн.
БАРИМТ 9
Тухайн жилээ Дундговь аймгийн баяр наадамд аймгийн арслан Д.Дэлгэрбатаар найм даван түрүүлж, "Аймгийн арслан" цол хүртсэн.
БАРИМТ 10
2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд улсын арслан Б.Ганбатаар дөрөв, улсын начин Т.Баасанхүүгээр тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.
БАРИМТ 11
АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын начин Т.Дүгэрдоржоор дөрөв, улсын заан Б.Серикээр тав давж начин цолоо баталж, "Өсөх идэр" чимэг хүртсэн.
БАРИМТ 12
Тэрбээр бөхийн өргөөнд гурав түрүүлж, найман удаа үзүүрлэжээ. Мөн олон удаа шөвгөрсөн сайн бөх.
БАРИМТ 13
Эхнийх нь 2016 оны Богдхан хайрхан уулын ХИШИГ барилдаан юм. Тэр Улсын арслан Ц.Содномдоржийг харцага цолтойд нь хаяж түрүүлсэн.
БАРИМТ 14
Удаах түрүү нь 2017 оны Монгол Улсын үндсэн хуулийн 25 жилийн ойн барилдаан бол гурав дахь нь Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан болов.
БАРИМТ 15
Тэр сайхан дуулдаг.
БАРИМТ 16
Түүнээс 2017 онд допинг илэрсэн юм.
БАРИМТ 17
М.Бадарч арслангаас допинг илэрч тэр Улсын харцага болсон.
Сэтгэгдэл (6)