Албани Улсад болж буй “ТИРАНА-2024" чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө барилдлаа.
Тэрбээр ДАШТ-ий медалийн төлөөх барилдаанд Азербайжан Улсын бөхийг цэвэр ялж дэлхийн медальтан боллоо.
ДАШТ-ий 61 кг-ын жингийн алтан медалийг Масаносукэ Оно (Япон), мөнгөн медалийг Ахмет Думан (Турк), хүрэл медалийг Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Монгол), Виталий Оружев (АНУ) нар тус тус хүртэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)