"АХБХ-ны гишүүн ба бүсийн холбоодын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын бага хурал- 2024"-ийг АХБХ-ноос БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулж байна. Тус хуралд Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж нар оролцож байна.
Энэ удаагийн хурлыг АХБХ-ны ерөнхийлөгч Шайх Салман бин Ибрахим Аль Халифа, ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, СХБХ-ны ерөнхийлөгч Chung Mong Gyu нарын илтгэлээр нээлээ.
Ноён Шайх Салман, “АХБХ нь манай гишүүн холбоод болон бүс нутгийн холбоодыг хөгжүүлэх зорилготой бөгөөд та бидний хамтын хичээл зүтгэлд дэмжлэг үзүүлэх хамгийн чухал түнш юм.
“Бидний өнгөрсөнд бүтээсэн амжилт, олон жилийн турш бий болгосон бат бөх үндэс суурь болон ирээдүйд бүтээх амжилтын аль нь ч ялгаагүй гишүүн холбоодын удирдлагууд та бүхнээс хамаарна. Энэхүү бага хурал ази тивийнхэн дэлхий дахинаа мэргэжлийн ур чадвар, сайн засаглалын үлгэр жишээ холбоотойг батлан харуулаад зогсохгүй азийн хөлбөмбөгийн хөгжлийн ирээдүйг бий болгох хамгийн чухал индэр болж байна” гэлээ.
Харин AFC-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Датук Сери Виндзор Жонын холбооны ирээдүйн өсөлтийг хангах стратегийн шинэчлэлийн талаар илтгэл тавьсан бол НҮБ-ын Дэд захирал бөгөөд Түншлэл, глобал оролцоо хариуцсан ахлагч Роберт Скиннер хөлбөмбөгийн өөрчлөлтийн нөлөөг онцолсон юм.
Ази тивд анхан шатны хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилготой T3 группын захирал Том Байер хөлбөмбөгийн жинхэнэ соёл нь тогтвортой байдлын түлхүүр гэдгийг онцолсон бол СХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Чун Ханжин тус холбооны хөгжлийн стратегийн алсын харааны талаар байр сууриа илэрхийлэв.
Австралийн Хөлбөмбөгийн Холбооны дэд дарга Жаклин Ли-Жо хурдацтай өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох манлайллын ач холбогдлын талаарх илтгэлээр хурлыг хаалаа.
“Энэхүү хурал нь бидний хувьд харилцаа холбоо тогтоох, туршлага суралцахад түлхэц болох үнэлж баршгүй боломж юм. Эрхэм илтгэгчдийн хуваалцсан мэдлэг нь бусдадаа урам зориг өгөхөөс гадна хөгжлийн чухал ач холбогдолтой” хэмээн Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч ноён Цүнэясү Миямото хэллээ.
“Бид хамтдаа Азийн хөлбөмбөгийн амжилтуудтай танилцах, хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжийг энэхүү хурал бидэнд олгож байна. Тиймээс бид Азийн хөлбөмбөгт илүү эрч хүчтэй ирээдүйг бий болгохын тулд энд цаг заваа үр дүнтэй ашиглах ёстой" хэмээв.
Сэтгэгдэл (1)