БАРИМТ 1
Сүнсний баяраар гэрэл гэгээ харанхуйг ялна гэсэн утгыг илэрхийлж улбар шар өнгийг бэлгэ тэмдэг болгодог.
БАРИМТ 2
Халловийний баяр нь 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан Кельтүүдийн үеийн “Samhain” гэх зан үйлээс үүдэлтэй. Кельтүүд өвөл эхлэхээс өмнө элдэв муу ёрын сүнс, буг чөтгөр, ороолонгууд гарч ирдэг гэж итгэн, тэнэмэл сүнснүүдийг зайлуулахын тулд аравдугаар сарын 31-нд галын наадам хийдэг байжээ. Тухайн ёслолыг “Samhain” гэж нэрлэдэг бөгөөд муу ёрын сүнснүүдэд танигдахгүйн тулд янз янзын баг, хувцас зэргийг өмсдөг байжээ.
БАРИМТ 3
Halloween гэдэг нэр нь “Бүгдэд нь үдшийн мэнд” буюу “All Hallows Eve” хэмээх үгээс гаралтай.
БАРИМТ 4
Хүмүүс сүнсний баяраар Дракула, Мумми, Хүн чоно зэрэг Америк зохиолчдын зохиосон алдартай баатруудын дүрд ихэвчлэн хувирдаг.
БАРИМТ 5
Сүнсний баярын гол уламжлал бол хулуун дэнлүү буюу Jack O’Lantern юм. Энэ нь буг чөтгөрийг хөөн зайлуулдаг гэж үздэг бөгөөд үүний талаар улс орон бүрд янз бүрийн домог яриа байдаг ч хамгийн түгээмэл нь чөтгөрийг хуурсан овжин Жэкийн талаарх домог юм. Тэрээр там эсвэл диваажингийн алинд ч амьдрах эрхгүй хүн байсан гэх бөгөөд дэлхийгээр хэрэн хэсүүчлэх шийтгэл хүлээж элдвийн муу бүхнийг замаасаа зайлуулахын тулд дэнлүүгээрээ даллаж явах болсон гэдэг. Түүний дэнлүүнээс чөтгөрүүд айн зугтдаг байжээ. Ийн хулуун дэнлүүг түүний нэрээр нэрлэх болжээ. Баттай бус хэдий ч хулуун дэнлүүний түүх 1600-аад оны Англичуудаас гаралтай гэж үздэг.
БАРИМТ 6
VIII зууны үед Пап лам Грегори арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг "Бүх гэгээнтнийг шүтэх өдөр" хэмээн тунхаглаж байсан бөгөөд тухайн үед уг баярыг Католик шашны лам хуврагуудын зан үйлийн хэмжээнд тэмдэглэдэг байв. Цаашлаад X-XI зууны үеэс энэхүү өдөр нь ард түмний дунд өргөн дэлгэрч, баяр ёслолын хэмжээнд тэмдэглэгдэх болсон.
БАРИМТ 7
АНУ-ын тариаланчид зөвхөн "Halloween"-ний баярт зориулж жил бүр 680 тонн гаруй хулуу тарьдаг байна.
БАРИМТ 8
Англичууд сүнсний баярын үеэр аалз харвал энэ нь тухайн хүнийг сүнс дагаж явдгийн илэрхийлэл гэж боддог байна.
БАРИМТ 9
Харин Америкчууд Сүнсний баяраар хар мууртай таарвал тэр жилдээ аз тохионо гэж бэлэгшээдэг гэнэ. Харин гэр орноосоо хол яваа хүмүүс биедээ давс түрхэн зүсэм талх авч явбал сүнсний хорлолд орохгүй, муу зүйлээс хамгаалагдана гэж үздэг.
БАРИМТ 10
АНУ-д нэг жилд үйлдвэрлэгддэг нийт чихрийн 4 хувийг Халловийний баяраар борлуулдаг байна.
БАРИМТ 11
Германчууд Сүнсний баяраар бүх хутга мэсээ нууж тавьдаг заншилтай. Ингэснээр шөнийн цагаар тэнүүчилж буй сүнснүүд гэр бүлийн гишүүд рүү дайрахаас сэргийлдэг гэж үздэг байна.
БАРИМТ 12
Сүнсний баярын гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, тэднийг чанга дуу чимээ, хурц галаар хөөж явуулах юм. Хүмүүс уг зан үйлийг үйлдэхдээ сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.
БАРИМТ 13
Сүнсний баярын үеэр чөтгөр шулмасын дүрд хувирсан хүүхдүүд хөрш зэргэлдээх айлуудаараа хэсдэг. Тэд гэрийн эзнийг хаалга онгойлгомогц “Trick or Treat” буюу "Хуурах уу? Дайлах уу?" гэж хэлээд чихэр авцгаадаг байна. Ёс заншлын дагуу ийнхүү хаалга тогшиж буй хүүхдүүдийг баярлуулж, чихэр өгөхгүй бол муу зүйл тохиолдоно гэж үздэг байна.
БАРИМТ 14
Англичууд цагаан мууртай таарвал тун удахгүй муу ёр биеллээ олж ямар нэгэн таагүй зүйл тохиолдоно гэж итгэдэг ажээ. Тиймээс оройдоо хонх жингэнүүлэн чөтгөрийн сүнсийг үргээж байна хэмээн домнодог аж.
БАРИМТ 15
Шотланд залуу эрчүүд зөвхөн цав цагаан баг зүүгээд нүүрээ болон бусад биеэ хав хар даавуугаар далдлан айлуудаар зочилдог гэнэ.
БАРИМТ 16
Энэ өдрийн идээнд алимыг голчилдог бөгөөд алиман чихэр, алимтай ундаа, алимны нухаш, алимтай бялуунууд гол зоог болдог байна.
БАРИМТ 17
Бидний хамгийн сайн мэддэг нүд , амны хэлбэр гарган сийлсэн гэрэлт хулуу нь муу харын сүнснүүдээс хамгаалах, хөөн явуулах үүрэгтэй. Бусад хүнсний ногоонуудаар яагаад хийгээгүй юм бэ гэж бодож байж магадгүй юм, бусад ногоо жижиг бөгөөд амархан шатдаг учраас хулууг сонгожээ.
БАРИМТ 18
Бидний хамгийн сайн мэддэг нүд , амны хэлбэр гарган сийлсэн гэрэлт хулуу нь муу харын сүнснүүдээс хамгаалах, хөөн явуулах үүрэгтэй. Бусад хүнсний ногоонуудаар яагаад хийгээгүй юм бэ гэж бодож байж магадгүй юм, бусад ногоо жижиг бөгөөд амархан шатдаг учраас хулууг сонгожээ.
БАРИМТ 19
Том хулуу ургуулахад маш их цаг шаарддаг ба энэ нь зарим хүмүүсийн хоббины нэгэн төрөл болжээ. АНУ-д тухайн жилийн хамгийн том хулууг шалгаруулан 25,000 ам доллараар шагнадаг байна.
БАРИМТ 20
Хүмүүс баярын арга хэмжээ, чихэр, хувцас, чимэглэл зэрэгт 2,5 тэрбум долларыг зарцуулдаг.
БАРИМТ 21
"Trick or treat"-д өгдөг шоколад, чихэрнүүдийн жагсаалтыг "Сникерс" одоогоор тэргүүлж байна.
БАРИМТ 22
Өмнөд Солонгосын нийслэл дэх Итэвон дүүрэгт 2022 онд аймшгийн баярын үеэр нарийн гудамжинд олуулаа шахцалдсаны улмаас 159 хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байв.
БАРИМТ 23
Энэ өдрийг улс орон бүрд өөр өөрөөр тэмдэглэх боловч уламжлал болсон нийтлэг хэдэн тоглоом, зан үйл байдаг. Тухайлбал, залуус багт наадмын үдэшлэг зохиож, айл өрх, албан газрууд үүдэн дээрээ засч чимэглэсэн хулуун дэнлүү тавьж, гэр орон, гудам талбайгаа аймшгийн маягаар чимэглэж, нар жаргасны дараа хүүхэд багачууд нийлэн хөршүүдээсээ чихэр гуйж, гэр бүлээрээ аймшгийн кино үзэж өнгөрүүлдэг заншилтай.
БАРИМТ 24
Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ.