Ирэх оны 2 дугаар сарын 7-14-ний хооронд БНХАУ-ын Харбин хотноо ес дэх удаагийн Азийн өвлийн наадам зохиогдох билээ.
Энэ удаагийн наадам нь зургаан спортын 11 төрлийн 64 зай ангилалд 34 орны баг тамирчид өрсөлдөх аж. Үүнд Монгол Улсаа төлөөлж спортын есөн төрөлд (Биатлон, тэшүүр, Шорт трек, уран гулгалт, кёрлинг, цана, уулын цана, снөүборд) 80 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.