Албани улсын Тирана хотноо Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) ээлжит Их хурал хуралдлаа. Тус хурлаар удирдах зөвлөлийн Товчооны гишүүнд (United World Wrestling Bureau member)-д Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр сонгогдлоо. Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгчид оролцож 100 хувийн саналаар түүнийг сонгожээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)