Японд үйлдвэрлэсэн виски, нихоншу буюу бидний сайн мэдэх саке, шар айраг зэрэг нь дэлхий даяар алдартай. Гэвч Токио дахь нэгэн баар Японы түүхэн дэх хамгийн эртний бөгөөд маргаантай ундаануудын нэг болох добурокугийн амтыг нутгийн иргэд болон зочдод дахин амтлуулахыг эрмэлзэж байгаа гэнэ.
Heiwa Doburoku Kabutocho Brewery нь Токиогийн зүүн хэсэгт орших Нихомбаши дүүрэгт байрладаг. Эдогийн үед (1603 - 1868) энэ бүс нутаг саке тээвэрлэдэг завинуудын буянаар эрчимтэй хөгжсөн түүх бий.
1928 оноос хойш Вакаяма мужид саке үйлдвэрлэж байсан Хэйва Шузоу шар айрагны үйлдвэр энэхүү ховор төрлийн добуроку барыг хотын дээд зэрэглэлийн хороололд нээхээр сонгосон байна. Бааранд орж хундага уухаас өмнө энэхүү түүхэн, маргаантай хоолны талаар юуг мэдэх ёстой вэ?
Добуроку гэж яг юу вэ?
Добурокугийн түүх нь өнөөгийн япон ундааны үндэс суурь билээ. 濁酒 ханз нь цэвэршээгүй архи гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Японы энэ төрлийн согтууруулах ундааг хаа сайгүй байдаг тунгалаг архинаас ялгахын тулд сэйшу (清酒) эсвэл тунгалаг саке, добуроку (濁酒) гэсэн хоёр өөр ангилалд багтаадаг.
Сакэ, добуроку хоёрын хооронд нэг гол ялгаа байдаг. Ердийн саке нь шубо гэж нэрлэгддэг мөөгөнцрийг агуулдаг бөгөөд будаа, коужи буюу хөгцтэй будааны мөөгөнцөр болон ус гэсэн гурван үндсэн орцоос бүрдэнэ.
Харин добуроку хийхдээ тэдгээрийг бүгдийг нь мөөгөнцрийн стартерт нэгэн зэрэг байрлуулж, үүссэн хольцыг элсэн чихэрээр баяжуулдаг. Элсэн чихэр нь мөөгөнцрийг задалдаг бөгөөд энэ нь исгэх үйл явцыг хурдасгана. Үүний үр дүнд үлдсэн зүйл бол добуроку гэгддэг архины агууламж багатай чихэрлэг шингэн юм.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)