"WTT" буюу Дэлхийн ширээний теннисний холбооны оноо цуглуулах цомын тэмцээн Косово Улсын Пириштина хотод зохион байгуулагдлаа.
Уг тэмцээнээс 11 настай Э.Аялгуу охин алтан медаль хүртэж, Монголын анхны ширээний теннисийн Дэлхийн цомын аварга боллоо.
Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон 11 настай Э.Аялгуу оролцож, бахдам амжилт үзүүлжээ. Тэрээр "U13" хүртэлх насны ангилалд хүч үзэн 3-р байр эзэлсэн бол өөрийнхөө нас болох "U11" ангилалд түрүүлж Дэлхийн аваргын цом хүртсэн байна. Ингэснээр Монгол Улсаас анх удаа ширээний теннисний төрлөөр ганцаарчилсан төрлийн аварга төрлөө.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)