Логик паззлын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотод аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд болсон байна. Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 12А ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ.
Энэ нь логик паззлын ДАШТ-ээс Монгол Улс медаль хүртсэн анхны удаа болов.
ДАШТ-д 25 орны 138 оролцогч оролцож, гурван өдрийн турш нийт 21 раундын 317 логик паззл боджээ.
Манай улсын хувьд энэ тэмцээнд гурав дахь удаа баг тамирчдаа илгээн оролцуулсан. Логик паззл гадаад хэл, нарийвчилсан салбар, судлагдахууны мэдлэг шаарддаггүй. Цэвэр логик сэтгэлгээнд суурилдгаараа онцлог аж.
Дэлхийн паззлын холбоонд Монгол Улс 2020 онд 40 дэх гишүүн орон нь болж нэгдсэнээр бид энэхүү тэмцээнд оролцох боломж нээгдсэн юм байна.
Сэтгэгдэл (2)