Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн 30 дахь улирал аравдугаар сарын 12-ны өдөр эхэлсэн билээ. 2024-2025 оны шинэ улиралд зарим багууд нэрээ сольж, өнгөө шинэчилсэн. Үүнээс гадна багийн бүрэлдэхүүндээ ч томоохон өөрчлөлтийг хийсэн гээд таамаглаагүй шилжилт хөдөлгөөн ч тохиож шинэ улирлын тоглолтууд эхэлсэн. Энэ мэт дуулгах сонин ихтэй, бас үзэх зүйл ихтэй тоглолтууд үргэлжилж буй.
Шинэ улиралд эрэгтэй 10, эмэгтэй 6 баг оролцож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Хасын хүлэгүүд, Улаанбаатар Амазонс багууд дөрвөн хожилтойгоор тэмцээнийг тэргүүлж байна. Тухайлбал,
- Хасын Хүлэгүүд 4-0
- Дархан Юнайтед 3-0
- Эс Жи Апэс 2-0
- Еэс Ти Эл Жи 2-2
- Бишрэлт Металл 2-2
- Налайх Бизон 2-3
- BCH Knights 1-2
- Завхан бродерс 1-2
- Сэлэнгэ бодонгууд 1-3
- Эрдэнэт Майнерс 0-4
Эмэгтэй багуудын амжилтын мэдээллийг танилцуулж байна.
- Улаанбаатар Амазонс
- Омни Хүлэгүүд
- Аравт
- AO scorpions
- АОДЕ Винкс
- Старс
Энэ улирлын өөр нэг онцлог бол лигийн тоглолтууд Улаанбаатар хотоос гадна Дархан-Уул аймагт зохион байгуулагдана. Тухайлбал, энэ хагас сайн өдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед" аренад лигийн гурван тоглолт болно.
- Эхнийх нь эмэгтэйчүүдийн лигийн өнгөрсөн улирлын аварга “Хүлгүүд” гурав дахь тоглолтдоо “Аравт”-ыг хүлээн авах юм.
- Харин Дарханы хөрш Сэлэнгийн “Бодонгууд” лигт нэг ч хожигдолгүй яваа “Апес”-тай тоглоно. Тэдний өрсөлдөөн ширүүхэн болох байх гэсэн хүлээлт цахим орчинд үүсээд буй.
- Гурав дахь тоглолтод найрамдлын Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед” баг талбайдаа лигийн хүрээнд анхны тоглолтоо хийх гэж байгаа юм. “Дархан Юнайтед” баг лигийн хамгийн залуу багуудын нэг “Инут Ти Эл Жи”-г хүлээн авна.
Ийнхүү Дархан-Уул аймаг талбайдаа лигийн гурав дахь тоглолтыг зохион байгуулах гэж байна. Үүнээс өмнө 1995 онд лигийн тойргийн тоглолт, 2000 онд "Бүх оддын тоглолт" Дархан хотод болж байв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)