Удахгүй нээлтээ хийх "Paddington in Peru" киноны продюсер Роб Силва даваа гарагт хэвлэгдсэн "Radio Times" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Пэддингтон баавгайд Их Британийн паспорт олгосон тухай ярьжээ.
Бидний сайн мэдэх "Paddington" киноны гурав дахь цуврал болж буй уг бүтээлийн гол дүр болох бяцхан баавгайн дууг Бен Вишоугийн оруулжээ. Уг цувралд Пэддингтон баавгай авга эгч Люси дээрээ очихоор Перуд байдаг гэр рүүгээ явж буйгаар өрнөнө.
Силва Паддингтоны зурагтай паспортыг сэтгүүлч Лаура Рутковскийд үзүүлэн "Бид Дотоод хэргийн яаманд захидал бичиж, хуулбарыг нь авах боломжтой эсэхийг асуусан. Тэд Паддингтонд албан ёсны паспорт олгосон. Британийн Дотоод хэргийн яамыг хошин шогийн мэдрэмжтэй гэж бодохгүй байна. Гэхдээ тэд киноны маань дүрд зориулан жинхэнэ паспорт гаргаж, зургийг нь хэвлэсэнд талархаж байна" гэж Силва хэлэв.
Энэ кинонд 1958 онд бичигдсэн "A Bear Called Paddington" зохиолоос санаа авч, Перугаас Их Британийн нийслэл рүү аялж яваа бяцхан өнчин баавгайн адал явдлыг харуулдаг.
Л.Баяр