АНУ-ын үндэсний сагсанбөмбөгийн дээд лиг NBA-ийн 2024-2025 оны шинэ улирал өнөөдөр нээж байна. Энэ улирал өмнөх улирлуудаас юугаараа онцлог байх бол?
1. Бостон Селтикс баг 18 дахь аваргын бөгжөө гардан авлаа
Өнгөрсөн улирлын аварга Бостон Селтикс баг шинэ улирлын нээлтийн тоглолтыг хийж, Нью-Йорк Никс багийг хожлоо. Мөн тоглолтын эхэнд 18 дахь аваргын бөгжөө авч, NBA-ийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн багаар шалгарав. Өмнө нь тэд Лос Анжелес Лэйкерстэй 17 түрүүлсэн амжилтаар эн зэрэгцэж байлаа.
2. Аав, хүү хоёр нэг багт
Домогт Коби, Мажик Жонсон тэргүүтэй шилдэг тоглогчдын гэр орон болсон Лос Анжелес Лэйкерс багийн лидер Леброн Жеймс энэ улиралд өөрийн хүү Бронни Жеймстэйгээ тоглож байна. Энэ үйл явдлыг олон шүтэн бишрэгчид нь хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн аав, хүү хоёр энэ спортод нэг үед тоглосон анхны тохиолдол нь энэ болж байна.
3. Олны хараанд буй тоглогч
Гол анхаарлын төвд байгаа тоглогчдын нэг нь Сан Антонио Спөрс багийн залуу сенсаци Виктор Вембаньяма байх болно. Шилдэг шинэ тоглогчийн улирлаа үдсэн түүнийг олон хүн "оны шилдэг" шагналын тэргүүн эгнээнд таамаглах болжээ. Мөн баг дотроо өндөр хүлээлт үүсгэж буй Алекс Сарр, Матас Бузелис зэрэг шинэ тоглогчдод олны хараанд байна.
4. Ази дуулиан
NBA-ийн 2024-2025 оны шинэ улиралд Мемфис Гризлис багт Япон тоглогч Юки Кавамура нэгджээ. Түүнийг сагсанбөмбөг сонирхогчид "түүх бүтээнэ" гэлцэх болов. Түүний биеийн өндөр 173 см боловч тоглох ур чадвар нь дээгүүрт орохоор өндөр гэнэ.
5. NBA-ийн 2024-2025 оны улирал хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
NBA-ийн 2024-2025 оны улирал 2024 оны 10 дугаар сарын 22-нд эхэлж, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 хүртэл үргэлжилнэ. Ээлжит улирлын дараагаар 2025 оны зургадугаар сард NBA-ийн финалд хүрэх NBA-ын хамгийн их хүлээгдэж буй "Play-In Tournament" болон NBA-ийн плей-оффын тоглолтууд явагдана.
- Леброн Жэймс (Лос Анжелес Лэйкерс): Тэр гайхамшигт 40 настай ч гэсэн сагсанбөмбөг тоглох гэж л төрсөн гэдгээ батлах байх.
- Стивен Көрри (Голден Стэйт Уарриорс): Карри бол олон жилийн MVP заналхийлэл бөгөөд сагсанбөмбөгийг амархан харагдуулдаг нэгэн билээ.
- Лука Дончич (Даллас Маверикс): Трипл дабль хийж буй залуу илбэчин Дончич гол дуулиан юм.
- Жа Морант (Мемфис Гриззлис): Жа Морантын хүчирхэг тохолт, оноо авалтаараа алмайруулахад бэлэн тоглогч!
- Виктор Вембаньяма (Сан Антонио Спөрс): Тэр залуу тоглогчдоо манлайлах нь гарцаагүй.
7. 2025 оны NBA-ийн бүх оддын тоглолт хэзээ болох вэ?
2025 оны NBA-ийн бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Калифорниа мужийн Сан Франциско дахь Чейс төвд болно. Энэ үеэр "Slam Dunk"-ын тэмцээн, Гурван онооны тэмцээн, Ур чадварын сорилт зэрэг хөгжөөн дэмжигчдийн дуртай тоглолтууд болох нь гарцаагүй.
8. 2025 оны NBA Play-In Tournament ямар хуваарьтай вэ?
2025 оны NBA-ийн "Play-In Tournament" тэмцээн 2025 оны дөрөвдүгээр сарын 16-наас 19-ний хооронд болно. Энэхүү ганцаарчилсан хасагдах шатны тэмцээн нь ээлжит улирлыг долдугаар байрнаас аравдугаар байрт шалгарсан багуудыг оролцуулан, бүс бүрийн эцсийн хоёр плей-оффын эрхийг тодорхойлдог.
9. 2025 оны NBA-ийн плей-офф хэзээ эхлэх вэ?
2025 оны NBA -ын плей-оффын тоглолтууд 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд эхэлнэ. Бүс тус бүрээс шилдэг найман баг плей-оффт цувралаар өрсөлдөж, NBA-ийн финалд шалгарч лигийн аварга тодорно. Энэ бол лигийн онцлог үе билээ.
Л.Баяр