БАРИМТ 1
2001 оны тавдугаар сарын 2-нд Японы Ямагучи мужийн Янай хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний биеийн өндөр 173 см, биеийн жин 72 кг аж.
БАРИМТ 3
Энэ улирлаас эхлэн NBA-ийн Мемфис Гризлис багт нэгдэж байгаа.
БАРИМТ 4
Мөн тэрбээр 2023 оны ДАШТ, 2024 оны олимпын наадамд Японы шигшээ багт багтан тоглосон.
БАРИМТ 5
Кавамура багаасаа Японы сагсанбөмбөгчин Юки Тогашиг шүтэн биширсээр ирсэн. Учир нь Тогаши түүн шиг нуруу намтай, 168 см өндөртэй юм. Тогаши 2014 оны NBA-ийн драфтад ороод сонгогдоогүй.
БАРИМТ 6
Ахлах сургуулийн сурагч байхдаа Кавамура 2020 оны нэгдүгээр сард Японы B лигийн Сан-эн НеоФеникс багт "тусгай тоглогч" гэсэн статустайгаар карьераа эхлүүлсэн. Тэрбээр НеоФеникс багт тоглож байхдаа Фүкүока Дайчи ахлах сургуулийн шигшээ багт мөн тоглож байлаа.
БАРИМТ 7
Кавамура 2017 оны ФИБА-гийн 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх Япон улсыг төлөөлөн оролцож байсан.
БАРИМТ 8
Кавамура Японы шигшээ багийн хамтаар 2024 оны Парисын олимпод Францын эсрэг нэмэлт цагт ялагдсан. Уг тоглолтод Кавамура 29 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт авчирсан. Тэрбээр Кевин Дурант , Луол Денг нарын араас нэг тоглолтонд 25+ оноо, 5+ самбар, 5+ оновчтой дамжуулалт өгсөн Олимпын түүхэн дэх гурав дахь тоглогч болсон нь энэ.
БАРИМТ 9
2024 оны есдүгээр сарын 6-нд Кавамура Мемфис Гриззлис багтай гэрээ байгуусан юм.
БАРИМТ 10
Японы нийслэл Токио хотын Токай их сургуулийг дүүргэсэн.